Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд, мөн эмч сувилагч нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа өчигдөр /2018.06.21/ суулт зарласан. Суултын шалтгаан нь Эрүүл мэндийн сайдтай хийсэн тэдний гэрээг Засгийн газар бүртгүүлэх байсан бөгөөд бүртгэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн.
Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмараас тодрууллаа. Тэрбээр “Бидний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. Тиймээс бид орон даяар ажил хаялт зарлаж байна. Ажил хаях зуур мягмар болон лхагва гаригт бид хуралдана. Ажил хаялтад хэдэн хүн оролцсон нь мягмар гаригт тодорхой болно. Бидний ажил хаялт хугацаагүй. Шаардлагыг маань хүлээн автал бид ажил хаяна” гэлээ
Эрүүл мэндийн сайдтай хийсэн гэрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудал багтаж байгаа юм.