УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогоор нээлттэй сонсголыг нийт 11 гишүүн дэмжээд байгаа юм байна. Mэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг “60 тэрбум”-ын асуудал тодорхой болтол өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн шаардлагыг тавиад байгаа юм. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсгол явуулах эрхтэй” болдог юм. Нээлттэй сонсголын хуулийн дагуу 60 тэрбумын асуудалд холбогдсон нэр бүхий гурван хүн, гэрч, хууль хяналтын байгууллага, шинжээчид олон нийтийн өмнө нээлттэй сонсголд оролцох, мөн УИХ-ын гишүүдийг ч уриалж байгаа юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ