2018 оны эхний 5 сард нийслэлд 16,457 эх амаржиж, 16,604 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 8,535 нь эрэгтэй хүүхэд, 8,069 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 239 нь 2 ихэр, долоо нь 3 ихэр бүртгэгдээд байна.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод 2018 оны 5 дугаар сарын эцэст 8,270 болж, өмнөх оны мөн үеэс 20 хүнээр (0.2%) буурсан гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.