Филиппин улсын Манила хотод болж буй FIBA 3x3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг амжилттай оролцож байна.
Дэлхийн шилдэг 20 баг өрсөлдөж байгаагаас Монгол Улсын баг “С” хэсэгт Бразил, ОХУ, Филиппинтэй багтсан. Өнөөдөр хэсгийн гурав дахь тоглолтоо ОХУ-ын багтай хийж, 21:18 оноогоор хожлоо.
С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор оролцож буй Монгол Улсын баг дараагийн тоглолтоо Бразил улсын багтай өнөөдөр хийнэ. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 17:10 цагаас эхэлнэ.
“С” хэсгийг одоогоор Канад, Монгол Улсын баг хоёр хожилтойгоор тэргүүлж эхэлсэн бол Филиппин, ОХУ нэг хожилтой удаалж байна. Бразилын баг хоёр тоглолт хийсэн боловч хожил авч чадаагүй байна. Тиймээс манай сагсчид сүүлийн тоглолтод Бразилыг хожвол хэсгээсээ шалгарч хасагдах шатанд өрсөлдөх эрхийг авах юм. Учир нь Филиппинийн багийг хожоод байсан Монгол Улсын баг өнөөдөр ОХУ-ын хүчирхэг багийг хожиж Канадтай зэрэгцэж ирлээ. Энэ хэсгээс зөвхөн хоёр баг л цааш өрсөлдөх эрхийг авна.