Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм” уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилготой "Mrs Mongolia World 2018-гоо ээж” улсын анхдугаар уралдаан болж байна. Энэ талаар өнөөдөр одонтой ээжүүдийн төлөөлөл болох, мисс Н.Сэлэнгэ, Д.Уянгалянхуа нар мэдээлэл хийлээ.
Тэмцээнийг “Алунгоо Эх” ТББ, “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр Бүл Хүүхэд Залуучуудийн Хөгжлийн Газар”, “Алдарт эх” цахим нэгдэл хамтран зохион байгуулж байгаа ажээ. Уралдаанд дөрвөөс найман хүүхэдтэй 60 гаруй ээж оролцож 30 орчим ээж шалгарч үлджээ.
Финалын шалгаруулалт зургадугаар сарын 12-ны өдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болох бөгөөд “Оюунлаг Гоо Ээж”, “Хүмүүнлэг Гоо Ээж”, “Авьяаслаг Гоо Ээж”, “Гоолингоо Ээж”, “Үзэсгэлэнт Гоо Ээж” гэсэн таван номинацийн эзэд тодрох юм байна.