Төрөөс иргэдийг утаанаас ангижруулах, суурьшлын бүсийг тэлэх зорилгоор орон сууцжуулах бодлого баримталж байна. Гэвч иргэдийн орон сууц худалдан авах чадвар муу байна. Тиймээс зайлшгүй түрээсийн орон сууцны эрэлт, хэрэгцээг зохицуулах механизм шаардлагатай.
Улаанбаатарт инженерийн дэд бүтэц бүхий орон сууц түрээслэх хэрэгцээтэй нийт 44,747 өрх байна. Орон сууц түрээслэх сонирхолтой нийт өрхүүдийн
- 16,717 өрх нь нийтийн орон сууцанд,
- 14,686 өрх нь дэд бүтцэд холбогдоогүй хашаа байшинд,
- 13,016 өрх нь монгол гэрт,
- 329 өрх нь дэд бүтцэд холбогдсон хашаа байшин буюу амины орон сууцанд амьдарч байна.
Түрээслэх хэрэгцээтэй өрхийн 10,364 өрх нь амьдарч буй сууцаа түрээсэлж амьдардаг бол 4890 өрх төлбөргүйгээр, бусдын өмчлөлийн байранд амьдарч байна гэж БХБЯ-наас мэдээлэв.