2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 408,729 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Мерекс' (MRX+10.00) болон 'Э-Транс Ложи' (ETR+5.88) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Фронтиер Лэнд Групп' (MDR-13.65) болон 'Шивээ Овоо' (SHV-12.72%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр 'TOP 20' индекс 19,771.96 нэгж болж 0.33 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,455,246,734,634 төгрөг боллоо.