Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Баянзүрх дүүрэг дэх орон тооны бус салбар зөвлөлөөс хүүхэд рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байгаа билээ.
Тухайлбал тус салбар зөвлөлөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан мөн ‘’Хүүхэд-Хэрэглэгч’’ аяны хүрээнд ‘’Гар зураг’’-ийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Тус гар зургийн уралдаанд 133 дугаар сургуулийн 5-8 дугаар ангийн нийт 150 гаруй сурагч оролцож өнөөдөр шилдгээ шалгаруулсан юм. Нэгдүгээр байрт 6а ангийн сурагч О.Мишээл шалгарсан бол 6б ангийн сурагч Ж.Янжинлхам дэд байрт оржээ. Харин гутгаар байранд 6б ангийн сурагч Б.Солонгозул нар шагналаа гардан авлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.