“Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг өнгөрсөн тавдугаар сарын 31-нд суллажээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хязгаарлалт тогтоох шийдвэр гаргасан байна.
Авлигатай тэмцэх газраас “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Стандарт банкнаас авсан зээлд хамаатай байж болзошгүй гэж үзэн, байцаалт авч байгаад хорих саналыг нийслэлийн Прокурорт хүргүүлсэн юм. Эл саналыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд хэлэлцээд 30 хоног хорих шийдвэрийг гаргасан байдаг.
Эх сурвалж: Мэдээ.мн