Монгол Улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд өчигдөр ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газар, Татвар төлөгчтэй харилцах газар хамтран Үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцах нэг өдрийн автобустай аялал зохион байгуулав.
Уг аялалд ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, дүүргийн Татварын хэлтсийн дарга нар болон сэтгүүлч, зураглаачид, дүүргүүдийн татварын хэлтсийн дарга нар оролцож хамтдаа “ТЭСО” корпораци, “Эрэл” группийн байшин үйлдвэрлэх комбинат, “Грийн сити гарден” ХХК-ийн "Мөнх зун" хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа.
“ТЭСО” корпораци нь нийт 14 үйлдвэртэй бөгөөд голлох үйлдвэр нь хүнсний чиглэл гэв.
ТЭСО группын дэд захирал Б.Алтангэрэл: 14 салбар компанитай ба хүнсний 8 үйлдвэр, барилга, уул уурхай гээд олон салбарт бизнесээ өргөжүүлж БНХАУ, ОХУ, Казахстан зэрэг гадаад орнуудад сард 300 тонн хуурай сүү гаргаж, аарцыг хуурайшуулах технологи нэвтрүүлж БНХАУ болон Казахстан улсад импортолж байгаа. Мөн зөв аарцны ундааг сурагчдын үдийн цай хөтөлбөрт оруулах зориллтай байгаа бөгөөд аарцны ундаанаас авч буй кальцийн агууламж хүний хоногт авах ёстой агууламжийг бүрэн хангаж өгнө хэмээв.
Милко хуурай сүүний үйлдвэртэй танилцав
Милко үйлдвэрийн дарга Б.Номин сэтгүүлчид болон татварын албаны дарга нарт үйлдвэрийг танилцуулав. Милко хуурай сүүн үйлдвэр нь БНХАУд, Казахстан улсуудад хуурай сүүг импортолдог байна.
“ТЭСО” корпорацийн хүнсний найман үйлдвэрийн шинжилгээний лабортори.
Хүнсний ямар нэг бүтээгдэхүүн муудаж нь хадгалалтын горимтой шууд хамааралтай гэв. Жишээлбэл: Гурил будаанд ямар нэг байдлаар нэг дусал ус, чийг авах нь тэр чигтээ хадгалалтын горим алдагдах учир хэрэглэгчид болон борлуулагчдад хадгалалтын горимыг анхаарч байх хэрэгтэйг хэлж байв.
Олон улсад нийцсэн тоног төхөөрөмжөөр шинэчлэгдэн, шинээр боссон байшин үйлдвэрлэх комбинат. Нэг программ зургаар бүх инженер, зураглал гарч, богино хугацаанд үйлвэрлэгдэх, барилга, орон сууц.
Дэд бүтэц нь 300 сая ам долларын өртөгтэй босох Байшин үйлдвэрлэх комбинатыг хуучин бүтээн байгуулалтын сууринд түшиглэн 36 сая ам доллараар босгов.
Шат үйлдвэрлэх цех
Эх орны түүхий эдээр дотооддоо 8,9 баллын гадар хөдлөлтөд тэсвэртэй, чулуун цементийг хийнэ.
Цонх хаалга, шат гэх мэт бүгд үйлдвэрлэгдэх бөгөөд дулаан алдагдалтын хувьд нэмэх хасах нэг градус.
Зурагт үзүүлсэн амины орон сууц нь 48м2 гурван өрөө бөгөөд уг орон сууцыг зургаан цагт босгон, угсарч бүрэн дуусгана. Амины орон сууцын загвар нь 34-60 км-аар гарах боломжтой бөгөөд үнийн хувьд м2 нь 1 200 000₮.
Гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Грийн сити гарден” компанийн “Мөнх зун” хүлэмж. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Европ стандартаар баригдсан өвлийн бүрэн автомат шилэн хүлэмж.
Компанийн захирал Ж.Эрхэмбаяр, “Манайх өргөст хэмх, улаан лоолийн ургацаа долоо хоногт хоёр удаа хураадаг. Хүйтний нөхцөлд ч тарьж бүтэн жилийн турш ургац хурааж авах боломжтой, удахгүй дахин илүү том хүлэмжийг бүтээн байгуулна” хэмээсэн юм.