Монголын триатлоны холбооны бага хурал МҮОХ-ны хурлын танхимд боллоо.
Бага хурлаар холбооны үйл ажиллагааны тайланг сонсч, 2018-2021 онд мөрдөн ажиллах стратегийн төлөвлөгөөг баталсан юм. Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж холбооны ерөнхийлөгчөөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Цэндсүрэнгийн Сандуйг дахин сонголоо. Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр "Эйр транс" компанийн ерөнхий захирал Т.Чулуунхүү, дэд ерөнхийлөгчөөр Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, Хан-Уул дүүргийн БТСХ-ны дарга Д.Жаргалсайхан, SPS телевизийн захирал Н.Наранбат, “Арга билэг” группийн ерөнхий захирал З.Пүрэв-Очир, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Цолмон нарыг, Удирдах зөвлөлийн гишүүнээр Шадар сайдын бие төлөөлөгч А.Авирмэд, Эрдэнэт УБҮ-ийн санхүүч, спортын мастер Ч.Гансүх, "MCS Estates" компанийн албаны дарга, спортын дэд мастер Б.Зоригт, “Нью Саммит” компанийн захирал Д.Хоролсүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Орх