Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилтыг тусгасан. Энэхүү зорилгын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гудамж” болгон тохижуулсан билээ. Тэгвэл 2018 оны зуны гэрэлт гудамжийн нээлт тавдугаар сарын 11-нд болохоор төлөвлөгджээ.