Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас дүүргүүдийн Архивын тасгийн удирдах албан хаагчдын шуурхай зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, улсын байцаагч н.Оргилболд болон 9 дүүргийн Тамгын газрын архивын тасгийн дарга, мэргэжилтнүүд оролцсон юм.
Шуурхай зөвлөгөөнөөр 9 дүүргийн архивын тасаг 1 дүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Түүнчлэн 2 дугаар улиралд зохион байгуулж анхаарч ажиллах үйл ажиллагаанд Нийслэлийн Архивын газраас арга зүйн зөвлөмж, мэдээлэл өгчээ хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ