- 1549 онд Бразилийн анхны нийслэл Сальвадар да Бахиа хот байгуулагдав.
- 1792 онд Стокгольмын Эзэн хааны дуурийн театрт болсон тоглолтыг үзэж байгаад Шведын хаан III Густаф буудуулан амиа алдав. Энэ үйл явдлаас хойш 13 өдрийн дараа амиа алдсан бөгөөд түүний орыг IV Адольф Густаф залгажээ.
- 1806 онд АНУ түүхэндээ анх удаа Камберлендын хурдны замыг барьж эхлэв.
- 1867 онд хатан хаан Викториагын зарлигаар Канадыг Их Британичууд нэгтэн захирахаар болов.
- 1871 онд хатан хаан Викториа Рояал Альберт холлыг нээжээ.
- 1886 онд Жон Пембертон "Кока-Кола" ундааг зохион бүтээж, савлаж эхэлжээ.
- 1911 онд АНУ-ын арми M1911 .45 ACP гар бууг зэвсэглэлд ашиглахаар болов.
- 1936 онд Райнлендыг Германчууд эзлэн түрэмгийлжээ. Германы ард нийтийн дунд явуулсан судалгаагаар 44.5 сая иргэн Гитлерын шийдвэрийг дэмжсэн байна.
- 1941 онд Хойд Америкийн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэлжээ.
- 1961 онд АНУ-ын үндсэн хуулийн 23 дахь өөрчлөлтөөр Вашингтон хотын иргэдийг санал өгөх эрхтэй болгов.
- 1974 онд АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн "Маринер 10" хөлөг Буд гаригийн тойрог замд нэвтэрсэн анхны хөлөг болжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ