Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг маргааш 16.00 цагт зохион байгуулахаар болжээ. Монгол орон тэр дундаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл ойр дотнын хүмүүсээ уг гамшгаас авран хамгаалах мэдлэг, чадвар эзэмших ёстой гэж үздэг.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс аюулын дохиог орон даяар гурван удаа дамжуулах юм байна. Түгшүүрийн эхний дохио дуугарахад иргэд суу, нуугд, хүлээ гэсэн дүрэм баримталж шил цонхноос хол бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж хүлээх ёстой юм байна.
Харин гудамжинд явж байсан тохиолдолд гэрэлтүүлэг цахилгааны тулгуур багана өндөр барилга байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээх аж. Тээврийн хэрэгслээр явж таарвал замаас гарч тээврийн хэрэгслийг унтраах гэнэ. Хоёр дахь түгшүүрийн дохио дуугарахад толгойгоо халхлан олуулаа бол яарч сандралгүй нэг цуваанд орж баруун гар талаа барьж гүйхгүй, эргэж буцахгүй нэгнээ түлхэхгүй гэсэн дүрэм баримталж аюулгүй талбайд цугларах ажээ. Гарахдаа цахилгаан шат ашиглах ёсгүйг анхааруулаа. Гурав дахь дохиогоор харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж гэр бүлийн гишүүд анги хамт олон мэдээллийг үнэн зөв тодорхой өгөх ёстой юм байна. Гашгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг ОБЕГ-аас уриаллаа.