Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар хамтран Eрөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Аяныг тавдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулах бөгөөд аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” уулзалт, сургалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгнө.