Судалгаагаар өнгөрсөн сард ямааны нэг килограмм цагаан ноолуур Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 80.0 мянган төгрөгийн үнэтэй байна.
Харин Дорнод аймагт хамгийн хямд буюу 40.0 мянган төгрөгийн үнэтэй байсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2018 оны хоёрдугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ
- Өвөрхангай аймагт хамгийн хямд буюу 22.5 мянган төгрөг,
- Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 37.5 мянган төгрөг байна.
Адууны ширний дундаж үнэ
- Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 10.0 мянган төгрөг,
- Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 25.0 мянган төгрөг, бусад аймагт 15.0-20.0 мянган төгрөгийн ханштай байгаа аж.