Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 8-нд гурван эмэгтэй өөрсдийн эрхээ хамгаалуулахаар Сүхбаатарын талбайд хагас нүцгэн жагссан. Энэ жил Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооноос “Бидэнд баярлах шалтгаан алга-2” цуглааныг зохион байгуулж хагас нүцгэн жагсахаар болжээ. Энэ удаагийн жагсаал, цуглааны зорилго нь гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэргийг таслан зогсооход чиглэх нь. Сүүлийн жилүүдэд өсвөр болон бага насны хүүхдүүдийг хүчирхийлэх хэрэг их гарах болсныг ч мөн эсэргүүцэн жагсч байгаа юм байна. Мөн өдрийн цуглаан орой 20.00 цагт хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан эмэгтэйчүүдэд болон хүүхдүүдэд зориулж 100 зул өргөснөөр өндөрлөх аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ