Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII хорооны нутагт орших хүнсний дэлгүүрт хуурамч мөнгөн тэмдэгтээр худалдаа хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, тус дүүргийн VII хорооны нутагт орших хүнсний дэлгүүрт хуурамч мөнгөн тэмдэгтээр худалдаа хийснийг илрүүлсэн байна.
Он гарсаар хуурамч мөнгөн тэмдэгтээр худалдаа хийсэн зургаан тохиолдол бүртгэгджээ. Иймд иргэд та бүхэн хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа шалгаж үзэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.