Харамсалтай нь энэ үнэлгээгээр Монгол улс Бангладеш, Балба хоёрыг ардаа орхиж, сүүлээсээ гуравт жагссан байна. Харин дэлхийн нийт улсуудын дотор замын чанараар 109 дүгээрт жагсжээ.
Ази тивд хамгийн сайн авто замтай орноор Сингапур шалгарсан бол дэлхийд хоёрт орсон байна. Түүний араас дэлхийд 5, 11 дүгээрт жагссан Япон, Тайвань улсууд удаалжээ.
Манай өмнөд хөрш Хятад улс дэлхийд 39-д жагссан байна. Мөн тус улс нийт 85,000 км хурдны замтайгаар дэлхийд тэргүүлжээ.