-
1542 онд Английн хаан VIII Хенригийн тав дахь гэргий Катерин Ховардыг садар самууныг сурталчилсан гэж үзэн цаазаар авчээ.
-
1633 онд Алдарт одон оронч Галилео Галилейг сүмийн номлол зөрчсөн гэх үндэслэлээр шүүх ажиллагаа эхэлсэн байна.
-
1660 онд Шведийн хаан X Чарльз Густаф өөд болсоноор түүний хүү дөрвөн настай XI Чарльз хаан ширээнд суужээ.
-
1867 онд Бельгийн Брюссель хотын гол гудамжуудыг барьж эхлэв.
-
1880 онд Алдарт зохион бүтээгч Томас Эдисон Эдисоны эффектийг олонд танилцуулжээ.
-
1913 онд Манж Чин гүрэн мөхсөний дараа 13-р Далай лам Төвдийг тусгаар тогтнуулах тухай дөрвөн заалт бүхий баримт бичгийг Хятадын төв засгийн газарт өргөн барьжээ.
-
1931 онд Британийн колони байсан Энэтхэг нийслэлээ Калькутта хотоос Шинэ Дели рүү нүүлгэжээ.
-
1961 онд АНУ-ын Калифорни мужийн Оланча хотоос 500 мянган жилийн настай чулуу олджээ.
-
1978 онд Австралийн Сидней хотод байрлах "Хилтон" зочид буудлын гадаа бөмбөг дэлбэрч хоёр хүн амиа алджээ.
-
2017 онд Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жон Нам Малайзын нисэх онгоцны буудалд химийн халдлагад өртөн амиа алджээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ