Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Оюутны хөгжлийн зээл"-ийн журмыг бүхэлд нь өөрчиллөө.
Шинэчлэгдсэн журмын дагуу оюутаны зээлийг хүүгүй болгож байгаа бөгөөд сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нөхцөлтэй болж байна.
Энэ жил 35-37 мянган оюутан Боловсролын зээлийн сангаас зээл авах бөгөөд үүнд 75 тэрбум төгрөг төсөвлөгджээ.
Оюутны зээлд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүр хамрагдах боломжтой бөгөөд эхний ээлжинд зээлд хамрагдах оюутны голч дүн 2.6-с дээш байна гэсэн шаардлагыг тавьжээ.