Монголбанк энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 11-нийг хүртэлх өдрүүдэд 682 кг алт худалдан авлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 130 хувиар өссөн дүн бөгөөд өнгөрсөн оны мөн үед 297 кг худалдан авчээ.
2018 оны эхний 11 хоногийн байдлаар Лондоны үнэт металлын захын алтны ханш өндөр үнэтэй байв. Үүнээс шалтгаалан нэг грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 102-103 мянган төгрөгтэй тэнцэж, алт тушаалтын хэмжээ өсөх хандлагатай байна.