- 2017 оны нийслэлийн шилдэг тамирчин, манлайлагч хүүхдүүд 2017 оны 12 сарын 20 өдөр Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн урлагийн танхимд 11:00 цагт болно.Хүүхдүүдийн амжилтаар бахархан шинэ оноо амжилтаар угъя. Холбогдох мэдээллийг 99070608, 88196016, 88939009
-
15:00 цагт 127-р сургууль дээр "Хөгжмийн ертөнц" төсөл нээнэ. Австралийн Засгийн газар, Австралийн Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Зориг сангаас хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Хөгжмийн ертөнц” төсөл Баянзүрх дүүргийн 127-р сургууль дээр Төслийн хүрээнд 1050 сурагчтай 127 –р сургуулийн хөгжмийн танхимийг олон улсын стандартын дагуу тохижуулж, хөгжмийн зэмсгээр хангаж, хөгжмийн багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулж, хөгжмийн номын сан байгуулах зэргээр ЕБС-ийн хөгжмийн хичээл явуулах жишиг сургалтын орчныг бүрдүүлнэ.Мэдээллийг 99148512, 99098771 утаснаас авна уу.
- "Мерси Кор" олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлэн, малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршиж байна. Төслийн үр дүнгийн талаар танилцуулж, түнш байгууллагуудын уулзалтыг 10.00 цагаас ОБЕГ-т зохион байгуулах гэж байна. Шадар сайд О.Энхтүвшин, Мерси Кор суурин төлөөлөгч Рамеш Сингх, АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер болон бусад албаны хүмүүс оролцоно.
Холбогдох утас: 99007969, 99249813 - 11:00 цагаас Хөх Монгол бүлгэмээс МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд нарт өргөж буй бичгээ танилцуулахаас гадна Хөх Монгол, Хамаг Монгол, Даяар Монгол бүлгэмийн цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ