Энэ оны улсын төсвийг тодотгохдоо нийт төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн, багш нарт 500 мянган төгрөгийн урамшуулал олгохоор зардлыг суулгасан. УИХ-ын дийлэнх гишүүн төсвийн тодотголыг хэлэлцэх явцдаа дээрх саналыг дэмжсэн. Ингэснээр улсын төсвөөс нийт 55 тэрбум төгрөг зарцуулна.
Санхүүжилтийг Сангийн яам нийслэл, аймгуудын Санхүү, төрийн сангийн хэлтэст шилжүүлжээ. Эдгээр хэлтэс харьяа төрийн байгууллагууд руугаа нэг удаагийн урамшууллыг энэ сард багтаан шилжүүлэх юм байна.