АТГ-ын дарга Х.Энхжаргал хэд хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахдаа төрийн дунд шатны албан тушаалтнууд арван саяар биш зуун зуун саяар тоологдох мөнгөн дүнтэй авлигын хэрэгт холбогдох болсон гэж мэдэгдсэн. Үнэхээр ч Нийслэл, Авто тээврийн үндэсний төв, МХЕГ-ын дунд шатны дарга нарын холбогдсон авлигын хэрэг ил болж, АТГ шалгаж байгаа.
Тэгвэл Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунтай холбоотой байж болзошгүй иймэрхүү асуудал холбогдох байгууллага, албан тушаалтнуудад очсон байна. Чухам ямар асуудал гэдэг нь удахгүй ил болох биз ээ.
Эх сурвалж:www.polit.mn