Баянзүрх дүүргийн МАН-ын дарга гэх Э.Бат-Амгаланг намаа сонгуульд ялагдуулсан хариуцлагаа хүлээж огцрохыг шаардаж буй намын гишүүдээ үл тоон ямар ч хамаагүй аргаар дүүргийн Засаг дарга болчих санааг агуулан Г.Атармаатай хуйвалдан хууль бүс үйлдлүүд угсруулан хийж яваа гэнэ. Түүний үйлдсэн зарим нэгэн буруу үйлдлийн баримт байдаг.
- Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд маш хариуцлагагүй оролцож, сонгуулийн хандиваар цугласан мөнгийг зүй зохистой зарцуулаагүй. Өөрийн хүүхдийг солонгост эмчлүүлэх зардалд гишүүдийн сонгуульд хэмээн өгсөн хандивыг зарцуулж байсан нь тогтоогдсон. Ялагдлынхаа хариуцлагыг хүлээж, огцор гэсэн гишүүдийн шаардлагыг үл тоомсорлож, намын хорооны хурлыг хуралдуулахаас зайлсхийсээр яваа.
- МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаатай үгсэн хуйвалдаж, БЗД-ийн ИХТГ-ын тамгыг хууль бусаар үйлдсэн. Жинхэнэ тамга нь байсаар байтал ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг хуурч мэхлэх замаар 2016 оны 12 дугаар сарын 20-нд 21/73 тоот албан бичиг үйлдүүлж, тэр бичгийнхээ дагуу дүүргийн ИХТГ-ын тамгыг хуурамчаар хийлгэсэн байдаг. Ингээд хуурамч тамгаа ашиглан Г.Атармаа өөрийгөө ИТХ-ын даргаар томилж, Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол үйлдэн хотын Засаг даргад хүргүүлж байв. Дүүргийн ИХТГ-ын тамга алдагдсан, үрэгдсэн, ИТХ-ын олонхийн саналаар хүчингүй болгосон, засаг захиргааны нэгж өөрчлөгдсөн зэрэг тохиолдолд л цагдаагийн тусгай хяналт дор тамыг шинээр үйлдэх журамтай бөгөөд эх тамга нь хүчинтэй, хэвээр хадгалагдаж байхад хуурамч тамга үйлдсэн нь төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй юм. Энэ бол нутгийн захиргааны эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг санаархсан гэмт үйлдэл мөн. Захиргааны хэргийн шүүх тэдний энэ оролдлогыг хууль бус болохыг тогтоосон.
- Ц.Сандуйг огцруулах асуудал болон Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудал дээр МАН-ын бүлэг хоёр хуваагдах үед Н.Баярмөнх, Э.Бат-Амгалан нар хуншгүй зан гаргаж, хоёр талын хооронд биеэ үнэлэх, мөнгө салгахаар илт санаархаж байжээ. Ингээд эцсийн санал хураалт болоход Н.Баярмөнх шалтгаангүйгээр хурлаас зугтаж санал хураалтад оролцоогүй. Харин Э.Бат-Амгалан Ц.Сандуйгийн итгэлийг эвдэн урваж, эсрэг санал өгсөн юм. Уг нь Н.Баярмөнх, Э.Бат-Амгалан нар Ц.Сандуйгийн нөмөр нөөлгөнд олон жил явсан. Ц.Сандуйд үхтлээ үнэнч явах аа андгайлж байсан хүмүүс ажээ. Тохироонд орж, журмын нөхрөөсөө урвахыг юманд тооцохгүй ийм жудаггүй хүмүүст ахин итгэл үзүүлж, хариуцлага хүлээлгэж болохгүй хэмээн намын гишүүд үздэг.
- Э.Бат-Амгалангийн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах гэмт үйлдэл авто ослыг үйлдсэн талаар ЗТГХМШХ-ийн Хэрэг бүртгэх тасгийн дарга О.Баттөр мэдээлсэн. Тэрээр: “Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан гэх хүн энэ сарын 2016 оны 10 сарын 19-ны өдөр зам, тээврийн осол гаргасан. Туул гэх эмэгтэйн машиныг араас нь мөргөсөн. Улмаар ойролцоох хашлага, барилгыг ноцтой гэмтээсэн хэргийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, ахмад Бямбадорж шалгаж байна”. Э.Бат-амгалан хохирогч Туулд хүнд гэмтэл учруулсан ч хэргийг дарах, орон нутгийн сонгуульд оролцох боломжоо хадгалахын орон сууц, мөнгө амлах замаар хохирогчдыг чимээгүй болгосон. Гэвч хохирогч Туулын бие өдгөө сайнгүй, байнга эмнэлгээр явдаг, асаргаанд орсон байдалтай байна. Гэмт хэрэг үйлдсний дараах дүр зургууд.
МАН-ын шудрага гишүүд дүүргийн намын удирдлагыг хуйвалдааны замаар гартаа оруулж, хамаатан садан, найз нөхөд, компанийхаа ажилчдыг олноор намын гишүүнчлэлд хамруулах замаар өөрийнхөө суудлыг хадгалж үлдэх гэж улайран оролдож байгаа Э.Бат-Амгаланд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг МАН-ын удирдлага, Ерөнхий нарийн бичгийн даргаас шаардсаар байна. Удахгүй болох дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуулиас өмнө энэ бусармаг этгээдийг зайлуулахгүй бол намд шудрага ёс, хариуцлага нэхэх эсэргүүцлийн давлагаа үүснэ гэдгийг МАН-ын Шудрага гишүүд, дэмжигчдийн холбоо анхааруулж байгаа юм.
эх сурвалж: МАН-ын шудрага гишүүд, дэмжигчдийн холбоо