Баянзүрх дүүргийн 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн Нийтийн сонсголыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа.
Нийтийн сонсголыг иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллын үндсэн зарчмыг баримтлан ‘’Нийтийн сонсголын тухай’’ хууль, ‘’Нийтийн сонсгол зохион байгуулах’’ журам болон Баянзүрх дүүргийн Засаг даргын А/394 дүгээр захирамжийн дагуу дүүргийн Тамгын газрын ‘’Чуулга’’-ны танхимд болсон юм.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин нийтийн сонсголыг даргалсан бол Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Өсөхбаяр Баянзүрх дүүргийн 2018 оны төсвийн төсөөллийг танилцууллаа. Харин Төлөвлөлт, гүйцэтгэл хяналт, шинжилгээний хэлтсийн дарга П.Сумьяасүрэн дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөө, Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн талаарх сонсголыг нийтэд хүргэлээ. Төсвийн төсөөллийн талаар мэдээлэл авч, сонсголд оролцохоор 112 иргэн хүсэлтээ өгснөөс102 хүн оролцов. Харин сонсголтой холбогдуулан 8 иргэн санал хүсэлтээ хэлээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.