Улсын хэмжээнд нийт мал сүргийн 60 орчим хувь нь дундаас доош тарга хүч авсан нь зуны ихэнх хугацаанд гантай, гандуу байсантай холбоотой юм. 2017-2018 онд урьдчилсан байдлаар 1629 багийн 177,480 өрхөд 65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.
Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 744.2 мянган тонн өвс, 1078 тонн сүрэл, 6327.9 тонн ногоон тэжээл, 6747.0 тонн үйлдвэрийн тэжээл, 28.6 мянган тонн гар тэжээл, 425.0 тонн дарш, 38.7 мянган тонн давс, хужир бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэл 53.0 хувьтай байна. Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд 50.0-иас дээш хувьтай байна. Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 14.4 мянган тонн өвс буюу 46.6 хувьтай, 2.6 мянган тонн тэжээл буюу 22.4 хувьтай бэлтгэсэн байна.