Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Монгол Улсын шүүхийн 2017 оны III улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулав.
Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын тайланг хагас, бүтэн жилээр танилцуулдаг. Харин энэ удаад III улирлын тайланг танилцуулах болсон шалтгаан нь 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, процессийн хуулиудыг шинээр мөрдөж эхэлсэнтэй холбоотой хэмээсэн юм.