Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой сарын аяны нээлт өчигдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордны гадна талбайд боллоо.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аян нь 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчиндоо гэрэлтүүлэг, камержуулалт хийх, цагдаагийн алба хаагчдын “Нэгдсэн эргүүл” арга хэмжээ, “Урамшуулалт эргүүл” ажиллагаа, аж ахуйн нэгж байгууллагуудаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх туг аялуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах, их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад урьдчилан сэргийлэх, үүрэг, хариуцлагын чиглэлээр сургалтыг зохион байгуулах зэрэг 33 бүтээлч ажлыг хийхээр төлөвлөжээ.