Дэлхийн багш нарын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Уг баярын өдрөөр Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос МҮЭСТО-нд Монголын багш нарын Онц их хурлын зохион байгуулахаар юм. Онц их хурал 09:00 цагт эхэлсэн байна. Мөн өнөөдөр 15:00 цагт Монгол багш нарын Онц их хурлын төлөөлөгчид Сүхбаатарын талбайд чимээгүй суулт хийх аж.
Сануулахад, багш нар цалингаа 1.6 сая төгрөг болгох шаардлага тавьсаар буй. Энэ хугацаанд хоёр ч удаа сануулах ажил хаялт зохион байгуулсан бөгөөд сүүлийн ажил хаялтын дараа зарим эцэг эхчүүд багш нарын шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.