Эрүүгийн цагдаагийн албанаэс мэдээлснээр мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсан 18-20 насны таван залууг цагдаа нарт баривчилжээ. Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 19 настай Н, 20 настай Т, 18 настай Н нарын залуус “Тоёото спасио” маркийн автомашинд “Каннабис” гэх мансууруулах төрлийн өвс тээвэрлэж явсан ба Төв аймгийн Баянчандмань сумын постод үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Гантүшиг, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-эрдэнэ, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Болдбаатар, Б.Эрдэнэтунгалаг нар тэднийг илрүүлсэн байна. Эл үйлдэлд хэрэг үүсгэж, мэдүүлэг авч эхэлсэн аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ