“Жижиг, дунд бизнест зориулсан даатгал” сэдэвт төр, хувийн хэвшлийн Олон Улсын зөвлөлгөөн энэ сарын 19-22-нд The Corporate Hotel and Convention Centre-д болно.
Өнөөдөр зөвлөлгөөний техникийн болон ажлын хэсгүүдийн хурлууд болох бөгөөд Индонез, Вьетнам, Пакистан, Балба, Филиппин, Камбожи, Шриланк Улсын санхүү, даатгалын зохицуулагч байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна.
Маргааш жижиг дунд бизнесийн даатгалын талаарх төр хувийн хэвшлийн зөвлөлгөөн, энэ сарын 21-22-нд жижиг дунд үйлдвэрлэл бизнест зориулсан гамшгийн даатгал сэдэвт зөвлөлгөөн үргэлжилнэ.
Зөвлөгөөнүүдээр хүртээмжтэй даатгалын хөгжлийн олон улсын чиг хандлага, тэргүүлэгч туршлагууд, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, Азийн нийт үйлдвэрлэлийн 93-95 хувийг эзэлж буй жижиг, дунд бизнесийн эрсдэлийг бууруулах, тэр дундаа ХАА-н жижиг, дунд үйлдвэрлэлийн эрсдэл, байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн хохирлыг багасгахад чиглэсэн бодлого, зохицуулалтын шийдлийг ярилцана гэж СЗХ-ноос мэдээллээ.