“Монголын Хүний Нөөцийн Институт” нь 2005 оноос Хүний нөөцийн менежментийн чиглэлээр тасралтгүй 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд олон улсын хүний нөөцийн практик туршлагад тулгуурласан хүний нөөцийн хөгжлийн Монгол загварыг боловсруулан төлөвшүүлж, хүний нөөцийн зөв бодлогыг дэмжин хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах мэргэшлийн чадавхи, чадамжийг дээшлүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан мэргэжлийн мэргэшсэн салбарын анхдагч байгууллага юм.
Монголын Хүний Нөөцийн Институт нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гишүүд, дэмжигчдэдээ шинэ, шинэлэг мэдээ, мэдээллийг хүргэхийг зорин ажилладаг бөгөөд гишүүд, дэмжигчдийн зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон үнэ төлбөргүй зохион байгуулдгаараа хүний нөөцийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг билээ.
“HR UPDATE-2017” гишүүд дэмжигчдийн VI зөвлөгөөнийг 2017 оны 9-р сарын 15-ны өдөр “Хүний нөөцийн удирдлага ба байгууллагын сэтгэл зүй” сэдвийн хүрээнд хүний нөөцийн мэргэжилтэн, менежер, удирдлагуудад зориулан амжилттай зохион байгууллаа.
Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээний үеэр Монголдоо байгууллагын сэтгэл зүйн салбарт томоохон байр суурь эзэлдэг компаниудын төлөөлөл болон БНСУ-аас уригдан ирж байгаа доктор профессорууд илтгэл тавин, шинэ шинэлэг мэдээллийг хүргэж гишүүд, дэмжигчдийн талархлыг хүлээлээ.