1. Ялангуяа жаахан хүүхдэд тархан, махлаг гэж хэлж болохгүй шүү! Тарган гэж хэлүүлээд хүүхдээ ямар царай гаргаж байгааг сайн хараарай.
2. Юу ч хийж чадахгүй гэж хэлүүлсэн хүүхэд үнэхээр ч юу ч хийж чадахгүй гэсэн бодолтой болдог. Төрөлхийн тэнэг хүүхэд гэж хэзээ ч байхгүй шүү. Хүүхдээ ямар үгээр хооллосон тухайгаа сайн бодоорой.
3.Хүүхдийг хэзээ ч битгий тэнэг, мангар гэж дуудаарай. Хүүхэд бүр хоорондоо өөр, ондоо шүү дээ. Юмыг удаан ойлгох чинь тэнэг, мангар гэдэгтээ биш тархины онцгой, ондоо үйлдэг байдаг.
4. Салсан аа /ээжтэй нь адилхан гэж бүү зэмлэ, буруутга
5. Өөрөө хэзээ ч хүүхэд байгаагүй шиг битгий аашла. Таны аав ээж таныг зодож, загнаж муухай хүмүүжүүлсэн байж болно л доо. Гэхдээ тийм л учраас та хүүхдэдээ тэр амьдралыг үзүүлэх ёсгүй шүү дээ.
6. Онц сур, алтан медал ав, олимпиадад ор гэж шахахаа болих хэрэгтэй шүү. Ялангуяа манай эцэг эхчүүд хүүхдийг математиктаа л сайн бол болоо гэж бодоод математиктаа тааруу байвал сурлага муутай гэж гоочлоод байдаг. Мэдээж хүүхдэд мэдлэг боловсрол хэрэгтэй. Гэхдээ ийм боловсролын систем дотор хүүхдийг дарамтлаж, шахах бол “эрүүл бус” үйлдэл шүү. Тиймээс хүүхэддээ гэрийн даалгавар, хичээлээ хийх ёстой гэсэн цагийг нь тодорхой тогтоож, чадахгүй байгаа хичээлд нь зөвөөр тусламж үзүүлээрэй.