Google-ийн дижитал самбар худалдаанд гарч эхэллээ. Шинэ бүтээгдэхүүн зах зээлд нийлэх хүртэл хагас жилийн хугацааг зарцуулжээ. Jamboard нэртэй шинэ самбарыг Google Америкт 5000$-аар зарж байна.
Самбар дээр шууд зурж, бичихээс гадна гар утсаараа дамжуулан хэрэглэх ч боломжтой. Түүнээс гадна Google-ийн Hangout чат бас бусад Google-ийн аппликейшинүүдээс шууд датагаа оруулж болно.
Одоогийн байдлаар 5000$ бол нэлээд өндөр үнэ. Гэхдээ цаашид Google-тэй өрсөлдөн гарч ирэх, энэ төрлийн бүтээгдэхүүнүүд үүнээс илүү хямд үнийг санал болгох магадлалтай.