Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга С.Чинзориг өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Данила Гаспариковыг хүлээн авч уулзав. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны гишүүн Д.Гантулга, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан бүсийн зөвлөх Михайла Прокоп нарын албаны хүмүүс байлцлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Данила Гаспариков хүсэлтийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын талаар товч мэдээлэл өгсөн. Мөн “Тогтвортой хөгжлийн зорилго” хэрэгжээд тодорхой хугацаа өнгөрч буйг тэмдэглэхийн зэрэгцээ ирэх жилүүдэд Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилго”-той уялдуулан хийх ажлын талаар илүүтэй сонирхож буйгаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга С.Чинзориг Дэд хорооны зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулаад, “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг хангах хүрээнд УИХ-аас хийж буй ажил болон “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, хэрэгжүүлэх хүрээнд тулгарч буй бэрхшээл, тулгамдсан асуудлын талаар саналаа хэллээ.
Түүнчлэн дотоодын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хийж буй ажлын талаар мэдээлж, гадаад орнуудын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн туршлагаас хуваалцахыг хатагтай Данила Гаспариковаас хүслээ. Мөн бүх талуудыг оролцуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлаар зөвлөлдөх уулзалт хийхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Хатагтай Данила Гаспариков хамтарч хийх ажил их байгаад санал нэгдэж буйгаа илэрхийлээд, асуусан асуултдаа хариулт авсан.
Талууд энэхүү уулзалтаар “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг хангах хүрээнд харилцан мэдээлэл, санал бодлоо дэлгэрэнгүй солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын гишүүн С.Чинзориг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогчтой уулзлаа
9 жил /2017-05-23 07:09:30 GMT+8/
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
720
1 долоо хоног
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
1111
2 долоо хоног
Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
1180
2 долоо хоног
УИХ-ын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдлоо
1541
3 долоо хоног
АН-ын бүлгээс "Туулын хурдны зам" төслийг зогсоох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ
1537
3 долоо хоног
Поп дива Б.Сарантуяа "Урлагт 40 жил-Хайрын бурхан" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ
1482
3 долоо хоног
Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс төгсөлтийн баярыг бүр хориглосон гэж шоудах хэрэггүй
1544
3 долоо хоног
Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг
2216
1 сар
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ
2136
1 сар
Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчид нэг өдөр зайнаас ажилласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй
2532
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
74644
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
69419
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд