1916 онд гарсан Америкийн Keds гутлын бренд шинэ загварууд гөрсан тухай Inquirer мэдээлэв. Энэ жил гарч буй New Court Classics загварууд брендийн уламжлалт каучуак ултай ширэн материалаар хийгдсэн гэжээ.
Keds-ийн жижиглэнгийн худалдааны дарга Карен Онг “Энэ жил бид зургаан шинэ стил гаргасныг маш олон залуу эмэгтэйчүүдэд таалагдана гэдэгт оптимистик байна” гэжээ.
Карены хэлсэнээр Keds-ийн бүх загварууд шорт, жинс эсвэл даашинзтай хослох боломжтой, “классик бөгөөд моодны” гэдгээрээ онцлогтой. Keds брендийн үүсэл спорттой салшгүй холбоотой ба тэдний алдарт ‘Champion’ загварыг сагс, хөлбөмбөг, бейсболлын тамирчид өмсдөг байв. Keds Puma-аас 32 жилээр, Adidas-аас 33 жилээр, Nike-аас 48 жилээр, Vans-аас хагас зуун жилээр олон жил үйл ажиллагаа явуулж байна.