Агаарын бохирдол ихтэй Вьетнамын Ханой хотод архитектор Хун Нгуен цэвэр агаар гаргах “асар” бүтээжээ. Ханой хотын гурван давхар барилгын дээвэр дээрх асарт 200 x 200 x 200 мм куб хэлбэртэй савтай ургамлууд булан бүрд агаар цэвэршүүлэх зориулалттай.
Ургамал бүр янз бүрийн хэмжээ бас байрлалтай учраас хүн, байгаль, орон зайн хооронд гармони үүсгэж буй.
Архитектор Хун Нгуен ганцхан байгалийн функцийг нь бодолцоод зогсохгүй асрын орон зайн эстетикт ч гэсэн анхаарал тавьжээ. Асар доторх төмөр ор, тулгуурууд, шал бүгд цагаан учраас тал тал руу гэрэл тусгаж, ногоон ургамлуудыг тодотгож байв.