Турк улс Сирийн хилд гурван метр өндөр хана барьж дуусгасан тухайгаа мэдээллээ. Тэд Сирийн дүрвэгчид, хууль бус этгээдүүдийг хилээр нэвтрүүлэхгүйн тулд 566 км урт хана барьж дуусгасан гэв. Барилгын ажил удахгүй хоёр дахь шатандаа орсоноор хоёр улсын 911 км хилийг бүхэлд нь халхлах юм.
Өнгөрсөн жилийн зун Турк улсад 2 сая 700 мянга орчим дүрвэгч амьдарж байгааа гэж тооцоолоод байв.
Хүмүүнлэгийн мэргэжилтэн Киллиан Клайншмидт Dezeen.com-д энэ тухай ярьжээ:
“Одоо хилээр Туркууд хэлэхээс нааш хэн ч давахгүй. Туркууд (хана барьсандаа) их бахархаж байгаа. Трампад ч их таалагдах байх даа.”
2011 оноос хойш таван сая Сири хөрш улсууд руугаа дүрвэсэн гэсэн тооцоо байгаа. Тэдний ихэнх нь Туркад, үлдсэн нэг сая Ливанд, 600.000 нь Жордан улс руу дүрвэсэн байна. Гэхдээ тоо үүнээс өндөр байх магадлалтай.
Туркийн Енин Сафак сонинд мэдээлсэнээр хананууд 14 тонн бетон блок, 60 см төмөр тороор хийгджээ.