Тайванийн Засгийн газар болон Тайвань Улсад байдаг Төвд Монголын хорооны санхүүжилтээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Дэлэгийн нэрэмжит Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 55000$-н үнэ бүхий хиймэл бөөрний аппарат, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч Гемодиалезийн тасгийг нээлээ. Нээлтэд Тайвань Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны Элчин Төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Dung,Yao-Shu, Тайпэйн Худалдаа Эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчдийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, Тайпей эмнэлгийн ерөнхий эмч Jiin-Chyr HSU тэргүүтэй төлөөлөгчид болон Увс аймгийн ИТХ-н дарга Э. Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, НХХ-н дарга С.Амраа, ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр, АНЭ-н дарга Д.Доржготов тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Тус тасгийг нээхээс өмнө Тайваны Тайпей төв эмнэлэгт АНЭ-н эмч мэргэжилтнүүдийг ОНХС-н санхүүжилтээр гемодиалезийн чиглэлээр сургасан нь бөөрний архаг дутлын улмаас Улаанбаатар хот болон Ховд аймгийн БОЭТ-д эмчлүүлж байсан өвчтөнгүүдийг шууд авч эмчлэхэд чухал хувь нэмэр боллоо. Нээлтийн үеэр Ховдын БОЭТ-д эмчлүүлж байсан өвчтөн А.Б болон О.Ц нарыг АНЭ-н Гемодиалезийн тасагт хэвтүүлж шууд эмчилгээнд орууллаа.Цаашид зөвхөн Увс аймгийн хэмжээнд бус баруун аймгуудад тухайн өвчнөөр өвчилсөн ард иргэд чирэгдэлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдсэнд Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн төдийгүй Увсын ард түмэн баяртай байна.
Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт Гемодиалезийн тасаг нээлээ
9 жил /2017-03-07 02:34:14 GMT+8/
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
837
1 долоо хоног
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
681
1 долоо хоног
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
2125
4 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
1873
4 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
77182
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
71847
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд