Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр цагаан сарын баяраа угтан НИТХ болон НЗДТГ-аас хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцсон ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг хүргүүлж байгаа билээ. Уг арга хэмжээний дагуу НИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадорж, хороодын засаг дарга нарын хамтаар өдгөө 5 дахь үеээ үзэн 100 гаруй ач, зээ, гуч, жичээрээ хүрээлүүлсэн, 99 настай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн сайн малчин, Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны оршин суугч Ш.Ханд, Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, 99 настай, 10 хүүхэд төрүүлж өсгөсөн, Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны оршин суугч Х.Янжинцэрэн нарынд зочлов. Тэрбээр өөрийн болон Улаанбаатар хотын захирагч С.Батболдын гарын бэлгийг уламжлаад хоёр буурайтай халуун дулаан яриа өрнүүлж, санал сэтгэгдлийг нь сонссон юм гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.
Хотын даргын бэлгийг уламжиллаа
9 жил /2017-02-22 22:52:49 GMT+8/
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
825
1 долоо хоног
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
668
1 долоо хоног
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
2112
4 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
1862
4 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
77169
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
71834
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд