Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярын тушаалаар“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч З.Болдбаатарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Т.Есөнтөмөрийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар томиллоо. Шинэ захирагчийг хамт олонд нь танилцуулах үеэр Шадар сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил “Замын-Үүд” чөлөөт бүс нь Монгол Улсын худалдаа, логистикийн гол төвүүдийн нэг бөгөөд хөрөнгө оруулалт, экспорт, импорт, аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтойг онцолжээ. Мөн тус бүсийг БНХАУ-тай хамтарсан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буйг дурдсан байна. Шинээр томилогдсон захирагч Т.Есөнтөмөр өмнөх захирагч З.Болдбаатарт талархал илэрхийлж, бүсийн хөгжлийг хурдасгаж, шинэ шатанд гаргахад хууль, бодлогын хүрээнд хамт олонтойгоо нягт ажиллана гэдгээ илэрхийллээ.
“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томиллоо
2 сар /2026-04-11 05:21:12 GMT+8/
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
820
1 долоо хоног
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
663
1 долоо хоног
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
2106
4 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
1858
4 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
77166
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
71830
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд