Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий инженерээр ажиллаж байсан Ж.Батбилэг, Д.Болдбаатар нар гавьяаны амралтад гарч байгаатай холбогдуулан компанийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.
Инженер Ж.Батбилэгийн хувьд Ерөнхий инженер, Төвийн үйлдвэр, Хагас коксын төслийн удирдагчаар ажиллаж байсан юм. Түүний компанид оруулсан хичээл зүтгэлийг үнэлж "Бахархал" тэмдэгээр шагнасан юм.
Инженер Д.Болдбаатарын хувьд компанийн Ерөнхий инженерээр ажиллахын зэрэгцээ сүүлийн хоёр жилийн хугацаанд лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан юм.