Эрүүл мэндийн даатгалын газраас цахим үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд ирэх зургадугаар сард багтааж хэрэгжүүлж эхэлнэ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн даатгал хүнээ биш эмнэлэг, аптек санхүүжүүлж байсан. Хуурамч баримт бүрдүүлж даатгалын мөнгөнөөс хулгайлах нь ч их. Эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа иргэд татварын е-баримт шиг цахимаар уншуулж, баталгаажуулж, даатгалаас мөнгөө авдаг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэжээ.