Авлигатай тэмцэх газар зарим албан тушаалтны ХОМ-ийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр шалгаж эхэлжээ.
Тухайлбал, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр дурдагдаж байгаа шүүгч нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу шалгаж эхэлсэн. Энэ талаар тодорхой мэдээллийг жич өгнө гэдгээ АТГ-ын Мөрдөн байцаах хэлстийн дарга Х.Хашбаатар мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгч нарыг авлигад идэгдсэн гээд “Анхан шатны шүүх 50,000 доллар, Давж заалдах шатны шүүх 100,000 доллар, Хяналтын шатны шүүх 200,000 доллар авч асуудлыг шийддэг” гэж ярьсан бөгөөд үүнтэй холбогдох баримтыг прокурор болон АТГ-т хүргүүлж байгаагаа хэвлэлийн бага хурал зарлан мэдээлсэн билээ.