"Эрдэнэс Монгол" компанийн Санхүүхийн удирдлага хариуцсан захирал Г.Ганболд толгой компанийн нэгдэлд багтдаг, охин компаниудын үйл ажиллагааг тус бүрээр нь танилцууллаа.
Толгой компанийн зүгээс Шивээ-Овоогийн уурхайд хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Уурхайн урт хугацааны өр 80 тэрбум төгрөгт хүрсэн.
Мөн Багануур уурхай "Эрдэнэс Монгол"-ын харьяанд бий. Энэ уурхайн өр төлбөрийг ч нэмэлт хувьцаа гарган барагдуулна. "Багануур пауэр" Цахилгаан станцыг Концессийн гэрээгээр байгуулахаар шийдвэрлэжээ.
700 мегаваттын хүчин чадалтай энэ станц агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хараат байдлыг бууруулах эерэг нөлөө үзүүлэх юм байна.