Дэлхийн таван тэрбум гаруй хүн 2050 он гэхэд усны хомсдолтой тулгарна. Голчлон уур амьсгалын өөрчлөлт, усны эрэлтийн нэмэгдэл, усны эх сурвалжийн бохирдол, дэлхийн усны байдал зэрэг нь үүний гол шалтгаан байх юм хэмээн НҮБ-ын шинэ илтгэлд өгүүлжээ. Харамсалтай нь иймэрхүү “зеро өдрүүд” ойрын жилүүдэд том хотуудын хувьд ердийн үзэгдэл болно. Учир нь дэлхийн хүн амын өсөлтийн улмаас мөн уур амьсгалын их өөрчлөлтөөс хуурайшиж усны эрэлт хэрэгцээ өсч байна.
Жил тутмын судалгаа нь мөн иргэншлэлийн заналхийлэл ба сөргөлдөөны талаар сануулж байна. Гол, мөрөн, нуур цөөрөм, усны давхрага, намагт газар, усан сангуудын ачааллыг бууруулах арга хэмжээ авахгүй бол сөргөлдөөн өөрийн эрхгүй гарч ирэх ажээ.
Усны эрэлт нь хөгжиж буй орнуудад бүхнээс эрчимтэйгээр өснө. Үүнтэй зэрэгцээд уур амьсгалын өөрчлөлт нь усан хангамжид нэмэлт дарамт болох гэнэ. Цаг уурын өөрчлөлт нь чийглэг газрыг улам чийгжүүлж, хуурай газрыг улам хуурайшуулах болно гэж илтгэлд өгүүлжээ.
"Дэлхий ертөнц усны нөөцийгудирдах хиймэл систем эсвэл хүний бий болгосон усыг ашиглах тал дээр ихээхэн анхаарч ирлээ. Үүнийг хийж байхдаа бид байгалийн жам ёсны механизмыг тооцсонгүй” хэмээн өгүүлсэн байна.
Хэрэглээний эрчимтэй өсөлтийн хажуугаар хүрээлэн буй орчны байдал муудсан, цаг уурын өөрчлөлтийн үр дагавар сөрөг болсон зэргээс ундааны усны нөөцөд тавигдах шинэ олон талын чиглэлийн шаардлага зайлшгүй чухал болж байна.
Илтгэлд өгүүлснээр, 2050 он гэхэд 4,8-5,7 тэрбум хүн жилийн нэг сарын усны дутагдалтайгаар амьдрах болно. Тэр нь өнөөдөр ийм байдалд байгаа 3,6 хүнээс хамаагүй их юм. Түүний хажуугаар үерийн аюулд нэрвэгдэх эрсдэлтэй хүмүүсийн тоо 1,2 тэрбумаас 1,6 тэрбум хүртэл өсөх юм.
Хамгийн их ус шаардан бохирдуулдэг хөдөө аж ахуйн салбарын сөрөг өөрчлөлт эрс нэмэгдэнэ.