Ядуурлыг бууруулах олон улсын өдрийн түүх нь 1987 оны энэ өдөртэй нягт холбоотой. Энэ өдөр 100 мянга гаруй хүн, Хүний эрхийн түгээмэл тунхагт 1948 онд гарын үсэг зурсан Парисын Трокадерогийн талбайд цугларан ядуурал, хүчирхийлэл, өлсгөлөнгийн улмаас амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн хамтарсан хүчээр тэмцэхийг уриалжээ.
Тэр өдрөөс хойш нийгмийн янз бүрийн давхарга ба өөр өөр үзэл бодолтой хүмүүс жил бүрийн энэ өдөр цугларан ядуустай дуу хоолойгоо нэгтгэх болсон юм.
Олон оронд цуглаан болсон газартаа дурсгалын чулуу босгосон бөгөөд НҮБ-ын төв байрны цэцэрлэгт нэг байдаг ажээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оны арванхоёрдугаар сарын 22-ны тогтоолоороо аравдугаар сарын 17-нд Ядуурлыг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.